Fiix CMMS-ийн албан ёсны түнш · Rockwell Automation

Computerized Maintenance Management System

Засвар үйлчилгээгээ таамаглалаас бодит өгөгдөлд шилжүүлье.

Бид тоног төхөөрөмж, ажлын захиалга, сэлбэг хэрэгсэл, тайлан шинжилгээг нэг дороос төлөвлөж, удирдаж, хянах боломжтой Fiix CMMS системийг Монголын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлдэг.

Түвшингээ шалгах
8–14
долоо хоногт ашиглалтад орно
4,062
Fiix-ийн хэрэглэгч, 100 гаруй оронд
24
цагийн дотор хүсэлтэд хариу өгнө
Технологийн түншүүд
Агуулахад таблетаар CMMS ашиглаж буй ажилтан
90%
байгууллага одоо ч эвдрэл гарсны дараа л засвар хийдэг 1-р шатанд байна.
CMMS гэж юу вэ
CMMS COMPUTERIZED
MAINTENANCE
MANAGEMENT SYSTEM

Аливаа байгууллагын хөрөнгөтэй холбоотой засвар үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, хянах дижитал шийдэл.

Тоног төхөөрөмж, хөрөнгийн бүртгэл, түүх хөтлөх

Урьдчилан сэргийлэх засварын хуваарь гаргах

Сэлбэг хэрэгслийн нөөцийг хянах

Бодит өгөгдөлд суурилсан тайлан, шинжилгээ хийх

ERP ба CMMS

Танайд ERP систем бий юу? Хоёр системийн ялгаа.

ERP

Байгууллагын нэгдсэн удирдлага
  • Санхүү ба нягтлан бодох бүртгэл
  • Хүний нөөц
  • Худалдан авалт ба нийлүүлэлтийн сүлжээ
  • Борлуулалт, агуулах, төлөвлөлт

ERP нь байгууллагыг бүхэлд нь удирдана.

VS

CMMS

Засвар үйлчилгээний удирдлага
  • Хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүртгэл
  • Ажлын захиалга
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ
  • Сэлбэг хэрэгсэл ба засварын түүх

CMMS нь хөрөнгө, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг удирдана.

Хоёр систем бие биеэ нөхдөг. Бид Fiix CMMS-ийг танай ERP системтэй API холболтоор уялдуулж өгнө.
Нийтлэг асуудлууд

Эдгээр асуудал танил санагдаж байна уу?
Шийдлийг харахын тулд товчийг асаана уу.

CMMS-гүй Fiix CMMS-тэй
Асуудал

Засварын зардал өсөх

Төлөвлөгөөгүй болон дахин давтагддаг засварууд нь ажиллах хүчний цаг болон сэлбэгийн гэнэтийн, яаралтай худалдан авалтыг нэмэгдүүлж, төсвийг хэтрүүлдэг.

Яаралтай худалдан авалтӨндөр
Fiix CMMS-тэй

Нийт зардал −20% хүртэл

Засварын тогтмол хуваарь, сэлбэгийн доод нөөцийн мэдэгдэл, ажлын захиалга болон хөрөнгө тус бүрийн зардлын тооцоо нь гэнэтийн зардлыг төлөвлөгөөт зардлаар солино.

Яаралтай худалдан авалтХяналттай
Асуудал

Төлөвлөгөөт бус сул зогсолт

Засварын хуваарь, урьдчилан сэргийлэх үзлэг, хяналт дутмагаас тоног төхөөрөмж гэнэт зогсож, үйлдвэрлэл, үйл ажиллагаа саатах эрсдэл үүсдэг.

Зогсолтын эрсдэлӨндөр
Fiix CMMS-тэй

Сул зогсолт −20% хүртэл

Цаг хугацаа болон тоолуурт суурилсан УСЗҮ-ний төлөвлөгөө ажлын захиалгыг автоматаар үүсгэх тул үзлэг эвдрэл гарахаас өмнө хийгддэг болно.

Зогсолтын эрсдэлБуурсан
Асуудал

Мэдээлэл ба хяналтын дутмаг байдал

Нэгдсэн систем байхгүйгээс бодит өгөгдөл хуримтлагддаггүй тул хяналт суларч, шийдвэр гаргалт оновчгүй, тодорхойгүй болдог.

Мэдээллийн ил тод байдалБага
Fiix CMMS-тэй

Бодит цагийн KPI нэг дор

Бүх хөрөнгө, ажлын захиалга, сэлбэг нэг системд төвлөрч, хяналтын самбар нь бодит өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад тусална.

Мэдээллийн ил тод байдалБүрэн

Зөвлөгөө: өмнөх ба дараах байдлыг харьцуулахын тулд товчийг дарна уу

Засвар үйлчилгээний хөгжлийн үе шат

Танай компани аль үе шатанд байгаа вэ?

5 богино асуултад хариулаарай. Аль нэг шатанд «Тийм» гэж хариулбал танай компани тухайн шатанд байна гэж дүгнэж болно.

Хөгжлийн 5 шат Байгууллагуудын 90% нь 1-р шатанд
Та энд

1 минутын тест

Шат бүр дээр дарж тайлбарыг харна уу.

Fiix CMMS-ийн санал болгож буй шийдэл

Засвар үйлчилгээнд хэрэгтэй бүхэн — нэг платформд.

Модуль бүрийг доор туршиж үзээрэй: дарж, шүүж, ажиллуулж болно.

01 / 05

Ажлын захиалгын удирдлага

Бүх төрлийн засвар үйлчилгээг хялбар зохион байгуулах.

  • Засварын тогтмол хуваарь гаргах, төлөвлөх
  • Ажиллах хүчний хуваарилалтыг оновчлох
  • Ажил бүрийн статус, төрөл, хариуцах алба нэгжийг хянах
Дэлхий даяар баталгаажсан
4,062Fiix-ийн хэрэглэгч, 100 гаруй оронд
100+орон
6бүс нутаг

Дэлхийн мянга мянган үйлдвэрийн ашигладаг платформыг Core Step-ийн баг Монголд газар дээр нь нэвтрүүлнэ.

Хойд Америк3,146
Европ468
Номхон далай168
Ази152
Африк72
Өмнөд Америк56
Хүлээгдэж буй үр дүн

Гол үзүүлэлт бүрт хэмжигдэхүйц үр дүн.

+20%

Ажлын бүтээмж

−20%

Сул зогсолт

+25%

Засвар үйлчилгээний чанар

+15%

Тоног төхөөрөмжийн ашиглалтын насжилт

−20%

Засварын нийт зардал

Хэмнэлтийн тооцоолуур

Танай байгууллагад хэр хэмнэлт гарах вэ?

Гулсуурыг хөдөлгөж, танай байгууллагын үзүүлэлтийг оруулна уу.

₮50 сая₮5 тэрбум
0300 цаг
1300
Жилийн хэмнэлт (ойролцоо)
₮160 саязасварын нийт зардал 20% хүртэл буурна
96жилд зогсолт буурна
5хүний ажлын хүчин чадал чөлөөлөгдөнө (+20% бүтээмж)

Fiix-ийн хүлээгдэж буй дундаж үр дүнд (−20% зардал, −20% сул зогсолт, +20% бүтээмж) суурилсан ойролцоо тооцоо. Бодит үр дүн байгууллага бүрт харилцан адилгүй.

Үйлчилгээ, давуу тал

Системийн тохиргооноос эхлээд бүрэн хэвшүүлэх хүртэл бид хамт ажиллана.

Бидний үйлчилгээ

  • Fiix CMMS системийн тохиргоо ба нэвтрүүлэлт
  • Мастер датаг цэгцлэх, ISO стандартын дагуу кодчилох
  • Хяналтын самбар (Dashboard) ба тайлан боловсруулах
  • Хэрэглэгчийн танхимын болон практик сургалт
  • API холболт, ERP интеграцийн шийдэл

Давуу тал

  • CMMS нэвтрүүлсэн бодит туршлагатай баг
  • Салбарын болон процессын онцлогт нийцсэн уян хатан тохиргоо
  • Өгөгдлийн стандартчилал, өндөр чанартай гүйцэтгэл
  • Олон улсын зөвлөхүүдээс суралцах боломж
  • Нэвтрүүлэлтийн дараах тасралтгүй сургалт, зөвлөх үйлчилгээ
Нэвтрүүлэлтийн үе шат

Ашиглалтад оруулах 7 тодорхой алхам.

Алхам бүр дээр дарж, эсвэл тоглуулах товчоор нэвтрүүлэлтийн явцыг бүхэлд нь харна уу.

Нийт: цар хүрээнээс хамааран 8–14 долоо хоног
Fiix CMMS-ийн аюулгүй байдал

Олон улсын стандартаар баталгаажсан аюулгүй байдал.

ISO 27001

ISO/IEC 27001:2022 · DNV баталгаажуулсан
  • Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISMS)
  • Эрсдэлийн үнэлгээ, эрсдэл бууруулах хяналтын процесс
  • Хэрэглэгчийн хандах эрхийн нарийн тохиргоо, удирдлага
  • Өгөгдлийг тогтмол нөөцлөх (backup), сэргээх төлөвлөгөө
  • Мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлын хяналт

SOC 2 Type II

Хөндлөнгийн хараат бус аудитын тайлан
  • Системийн ажиллагааны тасралтгүй, найдвартай байдал (Availability)
  • Өгөгдөл боловсруулах ба хадгалах аюулгүй орчин (Security & Privacy)
  • Өөрчлөлтийн удирдлага ба дотоод хяналт
  • Логик аюулгүй байдал ба сүлжээний хамгаалалтын систем
  • Хөндлөнгийн хараат бус аудитын бодит дүгнэлт, баталгаажуулалт
Rockwell Automation-ийн аюулгүй байдлын баталгаатай.
Баг

Туршлагатай баг, олон улсын зөвлөхүүд.

Х.Гантулга

Х.Гантулга

Гүйцэтгэх захирал
Ж.Номин-Эрдэнэ

Ж.Номин-Эрдэнэ

Технологи хариуцсан захирал
У.Уранбадрал

У.Уранбадрал

Бизнес хөгжил хариуцсан захирал

Олон улсын зөвлөхүүд

Kerry Jessop

Kerry Jessop

EMEA ба APAC бүсийн захирал
Барселона, Испани
Martyn Copf

Martyn Copf

Solutions Engineer
Перт, Австрали
Raza Leigh

Raza Leigh

Account Executive
Сингапур
Түгээмэл асуулт

Түгээмэл асуултын хариулт.

Нэвтрүүлэлт хэр удаан үргэлжилдэг вэ?
Байгууллагын цар хүрээнээс хамааран ихэвчлэн 8–14 долоо хоног. Төслийн нээлт, шинжилгээ, тохиргоо, дата бэлтгэл, дата оруулах, сургалт, ашиглаж эхлэх гэсэн 7 үе шаттай.
Манайд ERP бий. CMMS хэрэгтэй юу?
Тийм. ERP нь байгууллагыг бүхэлд нь удирддаг бол CMMS нь ажлын захиалга, УСЗҮ, сэлбэг, засварын түүхээр дамжуулан хөрөнгө, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг удирдана. Бид хоёр системийг API холболтоор уялдуулж өгнө.
Ашиглалтад орсны дараа дэмжлэг үзүүлэх үү?
Тийм. Хүсэлт бүрт 24 цагийн дотор хариу өгч, нэвтрүүлэлтийн дараа тасралтгүй сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Одоо байгаа мэдээллээ системд хэрхэн оруулах вэ?
Хөрөнгө, сэлбэг, ажлын төрөл зэрэг мастер датаг цэгцэлж, ISO стандартын дагуу кодчилж, системд оруулж өгнө.
Манай мэдээлэл хэр аюулгүй вэ?
Fiix CMMS нь ISO/IEC 27001:2022 сертификаттай, SOC 2 Type II аудитаар баталгаажсан бөгөөд хандах эрхийн хяналт, тогтмол нөөцлөлт (backup), сүлжээний хамгаалалттай. Сертификатыг хүсэлтээр илгээнэ.
Сургалт хэрхэн явагддаг вэ?
Сургалт нэвтрүүлэлт бүрт багтдаг. Техникч, төлөвлөгч, удирдлага гэх мэт хэрэглэгчийн түвшин бүрт тохирсон танхимын болон практик сургалт явуулна.
Холбоо барих

Засвар үйлчилгээгээ дараагийн шатанд гаргахад бэлэн үү?

Үнэгүй демо уулзалт товлоорой. Бид 24 цагийн дотор эргэн холбогдож, танай салбарын жишээн дээр Fiix CMMS-ийг танилцуулна.

+976 9903 8224
Имэйлgantulga.kh@corestepllc.com Утас+976 9903 8224 Вэб сайтcorestepllc.com
ХаягУлаанбаатар, Баянгол дүүрэг, 19-р хороо
Үнэгүй демо

Демо уулзалт товлох

Мэдээллээ үлдээнэ үү. Манай баг 24 цагийн дотор эргэн холбогдоно.

Алдаа гарлаа. Дахин оролдоно уу, эсвэл имэйлээр шууд холбогдоно уу.

Баярлалаа!

Таны хүсэлтийг хүлээн авлаа. Бид 24 цагийн дотор тантай холбогдоно.